МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГ АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД ӨРСӨЛДӨНӨ

2022 оны 23 хүртэлх насны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны 10-р сарын 23-31 хооронд болно.

Нийт 46 улсын баг хоёр бүсэд хуваагдаж 11-н хэсгийн ес нь 4 багтай хоёр хэсэг нь 5 багтайгаар хэсэгт хувааж явагдах бол Монголын шигшээ багийг Зүүн бүсийн дөрөвдүгээр сагснаас сугална.

Манай 23 хүртэлх насны шигшээ баг өмнө нь 2015,2017,2019 онуудад урьдчилсан шатанд Азийн томоохон багууд болох Хятад, Тайланд, БНАСАУ-ын шигшээ багууд тоглож байсан билээ.

Энэхүү тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг залуу тоглогчдоос бүрдэж тоглох нь дамжиггүй юм.

Other Articles