МОНГОЛЫН ХӨВГҮҮД МАРГААШ ТАЖИКИСТАН УЛСЫГ ЗОРИНО

АХБХ-ны 17 хүртэлх насны “Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны “H” хэсгийн тоглолтуудаа хийхээр маргааш Тажикистан улсыг зорих юм.
Манай шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмөнх бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ.
Өнөөдөр бэлтгэлийн төвд МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал МУГТ Б.Буман-Учрал нар зочилж 17 хүртэлх насны шигшээ багтаа амжилтыг хүслээ.
Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай болон туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга нар ажиллаж байна.
АХБХ-ны 17 хүртэлх насны “Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны “H” хэсгийн эхний тоглолт 10-р сарын 05-нд 22:00 цагаас /УБ хотын цаг/ 🇹🇯Тажикистан, 10-р сарын 07-нд 22:00 цагаас /УБ хотын цаг/ 🇦🇫Афганистан улсуудын шигшээ багтай тоглоно.

Other Articles