МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ЭРГЭН ИРЛЭЭ

МХБХ-ны Цомын тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд явагдаагүй бөгөөд энэ жил эргэн ирж байна.
Тус тэмцээнд МХБХ-ны Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг, Сонирхогчдын цомын тэмцээнүүдийн клубүүд оролцох юм.
Тэмцээний Нэгдүгээр болон Хоёрдугаар шатад Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лиг Сонирхогчдын цомын нийт 24 клуб оролцож 6 клуб цааш буюу 3-р шат руу шалгарна. Тус шатны сугалаа 2022/09/02 17:00 цагаас МХБХ-ны хуудсаар шууд дамжуулна.
Харин тэмцээний Гуравдугаар шатнаас Моби Дээд Лигийн 10 клуб дээр цааш шалгарсан 6 клуб нийт 16 клуб хасагдах системээр өрсөлдөж 2022 оны МХБХ-ны Цомын төлөө өрсөлдөх юм.
Ийнхүү та бүхэн 2022 оны МХБХ-ны Цомын тэмцээний хэрхэн явагдах талаарх дэлгэрэнгүйг зургаас харна уу.

Other Articles