МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ XI ИХ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 11 дэх удаагийн ээлжит Их хурал тун амжилттай явагдлаа. Цар тахлын улмаас өмнөх хурал цахим хэлбэрээ явагдаад байсан билээ.
Тус хурлыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээж үг хэлснээр МХБХ-ны арван нэгдүгээр Их хурал эхэлсэн юм.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан МХБХ-ны 11 дэх Их хуралд АХБХ-ны Зүүн Азийн гишүүн холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ёсүкэ Михара Их хурлын төлөөлөгчдөд үг хэлж мөн хуралд оролцож ажиглав.
Ингээд МХБХ-ны Дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулж, Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2021 оны Санхүүгийн тайлан болон Хөндлөнгийн Аудитын тайланг хэлэлцэн баталлаа.
Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан юм.
2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ес дүгээр Их хурлаар сонгогдсон МХБХ-ны Дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулж МХБХ-ны Дүрмийн шинэчлэн баталсан нь Их хурлын онцлох гол чухал зүйлүүдийн нэг байлаа.
Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө нэгэн зорилго дор нэгдсэн хамт олонд улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Other Articles