МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

МХБХ, түүнийг төлөөлж АХБХ-ны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Авлигатай тэмцэх газар, түүнийг төлөөлж Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Тамгын хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нар оролцож, хамтран ажиллах хүрээ, чиглэлийг харилцан тохиролцож, 4 жилийн хугацаатай санамж бичгийг үзэглэлээ.
Тус уулзалтын үеэр МХБХ-ны хэлтсүүд болон үйл ажиллагаатай танилцлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд тоглолт наймаалцах, мөрий тавих, авлига, ашиг сонирхлын зөрчил зэрэг хууль бус, шударга бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран хөлбөмбөгийн бүхий л оролцогч талуудад зохион байгуулах мөн МХБХ-ны ёс зүй, сахилгын дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллийг ил тод, нээлттэй байдлыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм.
Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалахад хамтдаа..

Other Articles