Монголын хөл бөмбөгийн түүхэн номууд Монголын Үндэсний Номын Санд байршлаа

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо 60 жилийн түүхт ойгоо тохиолдуулан өнгөрсөн онд 1921-1963 оны түүхийг багтаасан “ МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ТҮҮХ” тэргүүн дэвтэр болон 1959 оноос 2019 оныг хүртэлх Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, өсвөрийн багуудын бүхий л тоглолтыг шингээсэн “ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТУУД” товхимлыг хэвлэн гаргасан билээ.

Өнөөдөр Монголын Улсын Үндэсний Номын Сангийн алтан сан хөмрөгт эдгээр номыг хандивлан, номын сангаар үйлчлүүлэгчдийн хүртээл болгож байна.

Хөл бөмбөг сонирхогч болон Монголын хөл бөмбөгийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэх хэн бүхний шимтэн унших эдгээр номыг та бүхэн талархан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Other Articles

МХБХнийгмийн хариуцлага
Дасгалжуулагчийн хөгжилМХБХ