МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХОЛБООДУУДАД ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

2020 оны 12 сарын 28-нд МХБХ-ны Зөвлөлийн хурлаар батлагдсан МХБХ-ны Гишүүн холбоодын шалгуур үзүүлэлт, журмыг өнөөдөр цахимаар танилцууллаа.

Уулзалтад:

1.Дорноговь
2.Булган
3.Дорнод
4.Орхон
5.Сүхбаатар
6.Өвөрхангай
7.Говьсүмбэр
8.Дархан-Уул
9.Ховд
10.Архангай
11.Хөвсгөл
12.Төв
13.Говь-Алтай
14.Сэлэнгэ
15.Баянхонгор
16.Увс
17.Баян-Өлгий аймгуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон бусад төлөөллүүд оролцлоо.

Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсээс зохион байгуулсан тус цахим уулзалтыг МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар нээж үг хэлсэн бол Техникийн хэлтэс, Шүүгчийн хэлтэс, Тэмцээн зохион байгуулах хэлтэс нар оролцож 2021 онд орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдээ танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

МХБХ-ны 21 аймаг дахь Гишүүн холбоодын журам нь батлагдсанаар, гишүүн холбоодын үйл ажиллагааг дүгнэх, урамшуулахтай холбоотой бүхий л харилцааг зохицуулагдах бөгөөд Монгол орон даяар хөл бөмбөг хөгжих үндсэн хөшүүрэг болох юм.

Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтэс