Монголын Хөл Бөмбөгийн Холбоо, Азийн Хөл бөмбөгийн холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн Хүрэл болзол /Charter/-ыг хангасан батламжаа гардан авлаа

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 3 үндсэн зорилгын нэг нь Хөл бөмбөгийн спортыг Ази тив даяар түгээн дэлгэрүүлж тивийнхээ №1 спорт болон хөгжүүлэх юм. Энэхүү зорилгоо биелүүлэх, Ази тивийн улс орнуудын хөл бөмбөгийн хөгжлийн ялгааг ойртуулж, нийтлэг нэг стандарт тавин, Грассрүүтс Хөл бөмбөгийн Болзол/Charter/-т нэгдсэн гишүүн холбоодоороо дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.
АХБХ-ны Грассрүүтс болзол /charter/-т нэгдсэн гишүүн холбоод нь:
– Алт, дээд түвшин /Хамрах хүрээг өргөжүүлэх, хадгалах үйл ажиллагаа/
– Мөнгө, ахисан түвшин /Боловсрол, хөгжил/
– Хүрэл, суурь түвшин /Нийтийн оролцоо/ гэсэн гурван түвшинд тус бүр 20 шалгуур үзүүлэлтийг ханган ажиллах юм.
МХБХ нь грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангаж батламжаа гардаж авснаар грассрүүтс хөл бөмбөгийн үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, үр дүнтэй явуулах, цаашлаад болзол, шалгуураа ахиулах боломж боломж бүрдэх бөгөөд МХБХ-ны гишүүн болон оролцогч байгууллагуудаараа дамжуулан грассрүүтс хөл бөмбөгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Other Articles