МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ГРАССРҮҮТС ХӨЛ БӨМБӨГИЙН ХҮРЭЛ БОЛЗЛЫГ ХАНГАЛАА

Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Грассрүүтс буюу Нийтийн хөл бөмбөгийн зөвлөл 2021 оны 3 сарын 09-ний өдөр онлайнаар 11 дэх хурлаа хурлаа хийж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзол хангах хүсэлтийг хүлээн авч баталгаажууллаа.
Ийнхүү МХБХ нь АХБХ-ны Грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл болзлыг хангасан 34 дэх гишүүн холбоо болсон байна. Энэхүү болзлыг хангана гэдгээ МХБХ-ны Ерөнхийлөгч 2019 оны мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан нь ийнхүү биеллээ оллоо.
Мөн хурлаар АХБХ-ны Техникийн захирал Энди Роксбург энэ оны 4-р сараас эхлэх гэж буй Грассрүүтс хөл бөмбөгийн онлайн сургалтын хөтөлбөрийг танилцуулав. Энэхүү сургалтын хөтөлбөр нь сургуулийн хөл бөмбөг, хүүхдийн болон жижиг талбайн хөл бөмбөг гэсэн сэдвүүдээр явагдана.
АХБХ-ны грассрүүтс хөл бөмбөгийн хүрэл, мөнгө, алт болзол тус бүр 20 шалгуур үзүүлэлтээр гишүүн холбоодын грассрүүтс хөл бөмбөгийн үйл ажиллагааг үнэлдэг.
Түүнчлэн хурлаар грассрүүтс хөл бөмбөгийн өнөөгийн байдал, дасгалжуулагчдын боловсрол, АХБХ-ны охид эмэгтэйчүүдийн өдөр, сургуулийн хөл бөмбөгийн хөтөлбөр, охидын оролцоо, Грассрүүтс хөл бөмбөгийн тусгай шагнал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

Other Articles