МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

АХБХ-ны Футзалын Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд Малайз улсад 5-р сарын 18-наас 21-ны хооронд зохион байгуулагдахаар болсон билээ.
Зүүн Азийн бүсийн 5 улсын шигшээ баг шигшээ тэмцээний 3 эрхийн төлөө өрсөлдөж Монгол улсын шигшээ баг өнөөдөр Тайвань улсын шигшээ багтай сүүлийн тоглолтдоо зайлшгүй хожиж дараагийн шатанд шалгарах боломжтой байсан юм.
Тоглолтын эхэнд Монгол улсын шигшээ багийн Т.Анхбаяр тооны харьцааг нээсэн хэдий Тайваньчуудад 6-1 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээнээ амжилттай дуусгалаа.
Биднийг дэмжихээр хүрэлцэн ирсэн Малайз дахь нийт Монголчуудаа баярласан талархсанаа илэрхийлье.

Other Articles