МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ 11 ЖИЛИЙН ДАРАА ФИЛИППИНИЙ ШИГШЭЭТЭЙ ХҮЧ ҮЗНЭ

Өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2011 оны 3-р сарын 15-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн алдарт тоглогчид болох Д.Лхүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын гоолоор Талын хөх чононууд Филиппинийг 2:1-ээр хожиж байлаа. Тус тулаанд ялсан ч нийлбэр дүнгээр 2:3-аар хожигдож манай шигшээ АХБХ-ны AFC Challenge cup тэмцээнд оролцох эрхээ алдсан юм. Талбайдаа хожиж байсан багтаа дахин нутгийн талбай, Монгол хөгжөөн дэмжигчдийн хүчийг мэдрүүлж, оноо авах чухал шаардлагатай байгаа ч тэр цагаас Филлипинчүүд ихээхэн чансаа ахиад байгаа. Тэдний гол тоглогчид нь Лондонд төрж, Английн мэргэжлийн клубүүдэд тоглож байгаа өдгөө “Бирмингем” клубд данстай хаалгач Нэйл Этериже, Германд төрж өссөн, одоо Бундес лигийн “Бохум” клубт тоглож байгаа Геррит Холтмен нар юм. Европын томоохон лигүүдэд тоглодог тоглогчидтой Филиппиний шигшээ сүүлийн жилүүдэд дэлхийн чансаагаа ихээхэн ахиулж байгаа бөгөөд 2018 онд 111-р байрт бичигдсэн нь тухайн улсын шигшээ багийн шилдэг үзүүлэлт болсон. 1992-1999 онд Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багт тоглож, 81 тоглолтод 7 гоол оруулж явсан хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Томас Доолей гэгч эрхэм 2022 оноос Филиппиний шигшээг удирдаж байгаа. Сүүлийн хоёр тоглолтдоо Филиппийн шигшээ Малайзад 2:0, Сингапурт мөн 2:0-ээр хожигдоод байгаа. Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипинчүүдтай манай шигшээ баг 6-р сарын 9-ний 12:30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: SPS Television
ТАСАЛБАР: MonPay болон TICKET.mn Цахим Тасалбар
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
06-Р САРЫН 08-НД
🇵🇭ФИЛИППИН – 🇾🇪ЙЕМЕН 12:30 минутаас
🇵🇸ПАЛЕСТИН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас
06-Р САРЫН 11-НД
🇲🇳МОНГОЛ – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇵🇸ПАЛЕСТИН 17:00 цагаас
06-Р САРЫН 14-НД
🇵🇸ПАЛЕСТИН – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас

Other Articles