МОНГОЛЫН ШИГШЭЭ ХЭСГИЙН ЗУРГАА ДАХЬ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

“Катар – 2022” ДАШТ болон 2013 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ийн харьцаатай манай шигшээ баг Тажикстанд ялагдал хүлээж байсан юм.
Хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд Тажикстаны шигшээ багаас #21 Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, 2-р хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол улсын шигшээ баг хэсгийн 5 дахь ялагдлаа амслаа.
Манай шигшээ баг 5 хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглох бөгөөд тус тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзүүлнэ.

Other Articles