МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ЙОРДАНЫ БАГТАЙ ТОГЛОЛОО

20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж 4:1-ээр хожигдлоо.
Анх удаа энэхүү тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг талбайн эздэд ялагдал хүлээсэн ч нэгэн гоёмсог гоолыг оруулав.
Тодруулбал манай шигшээ багийн Э.Анхтуяа өрсөлдөгч багийн тоглогчийг давуулж хуураад, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоол оруулсан юм.
Эхний тоглолтоо гоолтой эхлүүлсэн охиддоо үлдсэн хоёр тулаанд нь амжилт хүсье.
Өдөр 2 Баасан, 2023.03.10
🇲🇳Монгол vs 🇱🇧Ливан ( УБ хотын цаг 20:00)
🇧🇹Бутан vs 🇯🇴Йордан ( УБ хотын цаг 00:00)
Өдөр 3 Ням, 2023.03.12
🇲🇳Монгол vs 🇧🇹Бутан ( УБ хотын цаг 20:00)
🇱🇧Ливан vs 🇯🇴Йордан (УБ хотын цаг 00:00)

Other Articles