МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

МХБХ өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон МҮХБҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд МҮХАҮТ-ын 21 аймгийн салбаруудын аж ахуйн нэгжүүдтэй хамтран спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайгаар дэмжих, дүрмийг таниулан сурталчлах мөн МХБХ-ны клубүүдийг дэмжиж хамтран ажиллах юм.