МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧ О.ОЮУНБОЛД ХОНГКОНГ УЛСЫН ЛИГТ ТОГЛОНО

Монголын Үндэсний шигшээ баг болон СП Фалконс клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонгконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж өчигдөрхөн эх орноосоо Хонгконг улсыг зорьжээ.
Түүний хувьд МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн Монголын Тэмүүлэл клубээс тамирчны гараагаа эхэлж 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны Алтан бөмбөг шагналыг хүртсэн билээ.
Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоолыг оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн Цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдан тоглосон юм.
Ингээд Үндэсний шигшээ багийн тоглогч О.Оюунболддоо эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаад амжилт хүсье.

Other Articles