МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “FIFA DAYS”-ИЙН ӨМНӨ

Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны 2 нөхөрсөг тоглолтыг хийх юм. 3 сарын 23-ны өдөр бид Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-ний өдөр Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм.

Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.

#ХОЖЛЫН_БАГАА_ДЭМЖЬЕ

Other Articles

Шигшээ баг