МОНГОЛЫН 20 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “E” хэсгийн тоглолтуудаа эх орондоо хийхэд тун багагүй хугацаа үлдээд байгаа билээ.
Тэгвэл Монголын шигшээ багт одоогоор 25 тамирчин дуудагдаж бэлтгэл сургуулилтаа тоглолт явагдах МХБХ-ны талбайдаа бэлтгэлээ хийгээд байна.
Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ болон багийн арын албаныхан ажиллаж байгаа юм.
Шигшээ багт одоогоор Моби Дээд Лигийн Хаан Хүнс-Эрчим клубийн 1 болон 2-р багаас 4, Дэрэн клубээс 5, Хангарьд клубээс 2, Би Си Эйч Лионс клубээс 2, СП Фалконс клубээс 2, Хоромхон клубээс 2, Ховд клубээс 1 тоглогчид дуудагдсан бол Нэгдүгээр болон Хоёдугаар Лигийн ДМЮ клубээс 1, Хөх Чононууд клубээс 1, Хараацай клубээс 4 тоглогч Япон улсаас 1 тоглогч ирж нийт дуудагдсан байна.
Ингээд Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсье.
Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь:
09-р сарын 14-нд
🇲🇾МАЛАЙЗ – 🇲🇳МОНГОЛ 🕠17:00
09-р сарын 16-нд
🇲🇳МОНГОЛ – 🇰🇷БНСУ 🕧12:30
09-р сарын 18-нд
🇱🇰ШРИ ЛАНКА – 🇲🇳МОНГОЛ 🕠17:00

Other Articles