МОНГОЛЫН 23 НАСНЫ ШИГШЭЭ БАГ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТОД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА.

ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр эх орондоо Монголын 23 насны шигшээ баг Тайваний 23 насны шигшээ багийг хүлээн авч тоглолоо.
Тус тоглолт өнөөдөр 15:00 цагаас МХБХ-ны талбайд тун сонирхолтой тоглолт болж тоглолтын эхнээс довтлогоонууд өрнөж гоол оруулж чадалгүй эхний үе 0-0 харьцаатай өндөрлөсөн юм.
Хоёрдугаар үед Монголын шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг солилцоог оруулж ирсэн нь үр дүнгээ өгч 76 дахь минутад саяхан Монгол улсад явагдсан 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “E” хэсэгт 2-р байрт бичигдэхэд багтаа тун сайн тоглож байсан У.Тэмүлэн тоглолтын цор ганцыг оруулж үндсэн цагт 1-0 харьцаатай ялалт байгууллаа.

Other Articles