МОНГОЛ ОРОН ДАЯАР “ГРАССРҮҮТС САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор улс орон даяар хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд МХБХ энэ сарыг “Грасстүүрс Сар” болгон зарлаж байгаа юм.
“Грассрүүтс Сар” хөтөлбөрийн нээлтэд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Зөвлөлийн гишүүн М.Болд болон ЕНБДарга Д.Тэрбаатар нар оролцож үг хэллээ.
21 аймгийн гишүүн холбоод, 9 дүүрэг, нийт клубүүд болон Монголын Хараагүйчүүдийн ХБХ “Грассрүүтс Сар” хөтөлбөрийн нээлтэд онлайнаар оролцож Грассрүүтс тэмцээнийг зохион байгуулж өнөөдрөөс нэгэн зэрэг тус тэмцээнийг зохион байгуулж эхэллээ.
МХБХ-ны Футзалын Ордонд Баянгол дүүргийн 40-р сургууль, Халиун-Од клубүүдийн төлөөлөлд хүүхэд багачуудад Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирж оролцож улс орон даяар эхлүүлсэн 2000 бөмбөг төслийн хүрээнд бөмбөг гардууллаа.
Грассрүүтс тэмцээн нь хүүхдийг бага наснаас нь хөлбөмбөгийн спортод дуртай хайртай болгох хоорондоо эвтэй найртай нөхөрсөгөөр тоглох зүйл юм.
Энэ үеэр МХБХ-ны Ерөнхийлөгчийн зүгээс энэ сард хөлбөмбөгийн Катар-2022 ДАШТ зохион байгуулагдаж байгаа учраас энэ сарыг “Грассрүүтс Сар” болгож буйг хэлсэн юм. Мөн Грасстүүрс фото зургийн уралдааныг зарлаж байгаагаа хэллээ.
МХБХ-ны зүгээс жил бүрийн 9-р сарыг “Грассрүүтс Сар” болгон зарлаж байгааг дуулгахад таатай байна.
Монгол орны өнцөг булан бүрд улс орон даяар Грассрүүтс тэмцээнд оролцож байгаа нийт хүүхэд багачууд зохион байгуулж байгаа багш дасгалжуулагч нартаа амжилт хүсье.
Тус нээлтийн ажиллагаа МХБХ-ны Футзалын ордноос MNB Спорт суваг орон даяар шууд дамжуулсан юм.

Other Articles