МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН “ДЭЛХИЙН ШИЛДЭГ”-Т САНАЛАА ӨГЛӨӨ

ОУХБХ /FIFA/-ны оны шилдгүүдийг шалгаруулах “FIFA BEST” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар саналаа өгдөг билээ. Өнгөрсөн жилээс эхлэн ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар санал өгч эхэлсэн.
Тэгвэл Монголын Эрэгтэй Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэбат болон багийн дэд ахлагч А.Алтантуяа нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт тус бүр 3 хүнд саналаа өглөө.
Тус “FIFA BEST” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2022 оны 1-р сарын 17-нд болох юм.

Other Articles