МХБХ “АХБХ-НЫ В ЗЭРЭГЛЭЛ”-ИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ ДОТООДДОО БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагч гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тиймдээ ч МХБХ-ны зүгээс “Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028” хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна. Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан зохион байгаа байна. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж буйг дуулгах нь зүйтэй. Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат 9-р сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат 10-р сард явагдаж дуусах болно. АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, Техникийн Захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, амжилт хүслээ.

Other Articles