МХБХ БОЛОН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ЭМЧ НАР ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО.

Ковид-19 вирусийн халдварын цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулагдах байсан AFC 7th Medical Conference Qatar хурал 3 жил хойшлогдож 2023 оны 3 сарын 2-6 өдрүүдэд Ази тивийн хөлбөмбөгийн спортын анагаах ухааны 300 гаруй мэргэжилтнүүд оролцож, амжилттай зохион байгуулагдлаа.
Үндэсний шигшээ багийн эмч, АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт бариа заслын тэнхимийн эрхлэгч, АШУҮИС-ийн МАУТЭ, Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасгийн эрхлэгч Г.Мөнхзул, МХБХ-ны эмч Т.Отгонжаргал нар олон улсын хурал, Sports Physiotherapy болон Cadaver workshop сургалтууд, хөлбөмбөгийн спортын анагаах ухааны шилдгүүдийг тодруулсан шагнал гардуулах ёслолд амжилттай оролцлоо.
Ази тивийн хөлбөмбөгийн спортын анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамгийн өргөн хүрээтэй дараагийн хурал 2025 онд Малайз улсын Куала-Лумпур хотод зохион явагдана.
Энэхүү хурлын үеэр ОУХБХ-ны зүгээс тамирчдын эрүүл мэндийг хамгаалах төслийн хүрээнд МХБХ-нд зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэх яаралтийн тусламжийн AED-ийг хүлээн авлаа

Other Articles