МХБХ ирэх оны эхний хагаст Азийн хоёр тэмцээнийг эх орондоо зохион байгуулна

МХБХ 2021 оны гурав, дөрөв дүгээр саруудад Азийн 17 болон 20-оос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулна.

Тодруулбал 2021 оны 03-р сарын 17-21-ний хооронд Улаанбаатар хотод Азийн 20-оос доош насны эмэгтэйчүүдийн АШТ, 04-р сарын 07-11-ний хооронд 17-оос доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдана.

Манай улсын 17, 20 насны эмэгтэйчүүдийн аль улсын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, эх орондоо хүлээн авах нь 2020 оны 12-р сарын 23-нд Малайзын нийслэл Куала Лумпур хотод болох сугалааны үйл ажиллагааны дараа тодорхой болох юм.

Other Articles