МХБХ-НЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “D” ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ

МХБХ-ны Техникийн хэлтсээс хаалгач нарт зориулсан МХБХ-ны дасгалжуулагчийн “Д” зэрэглэлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтын зорилго:
Уг сургалтын зорилго нь 6-9 насны хүүхдүүдийг, хөгжүүлэх, дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.
Сургалтыг амжилттай төгсөгчид цаашид МХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн “1”-р зэрэглэлийн сургалтад оролцох боломжтой болно.
Сургалтын мэдээлэл:
Сургалтын хугацаа: 6 өдөр бүтэн цагаар явагдана.
Сургалтын төлбөр: 100.000 төгрөг
Сургалтын бүртгэл: 2023 оны 03-р сарын 25-ны 15:00 хүртэл.
Дараах линкээр орж бүртгүүлнэ үү!
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
• Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтын хугацаанд практик хичээлд бүрэн хамрагдах боломжтой байх.
• Суурь чадамжтай байх. (Жишээ нь: хүүхдүүд, тамирчидтай ажиллаж, бэлтгэл хийлгэж байсан, МХБХ-ны тэмцээнд хаалгачаар оролцон тоглож байсан гэх мэт)
• Нийт бүртгэлээс шалтгаалж шаардлагатай тохиолдолд сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно.
• Сонгогдсон оролцогчдод сургалтын эхлэх хугацаа, төлбөрийн мэдээллийг и-мэйл хаягаар нь мэдэгдэнэ.
Холбоо барих: 95508262
И-мэйл: technicaldepartment@the-mff.mn
МХБХ-НЫ ТЕХНИКИЙН ХЭЛТЭС

Other Articles