МХБХ-НЫ “Д” ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МХБХ болон МУБИС-н хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн багш арга зүйч, биеийн тамирын багшийн хөтөлбөрийн оюутнуудад “Д” зэрэглэлийн сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсээс онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Энэхүү сургалт нь 2023 оны эхний “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт бөгөөд 4 сарын 10-ноос 4 сарын 15-ны өдрүүдэд МХБХ-ны сургагч багш, АХБХ-ны дасгалжуулагчийн “B” зэрэглэлтэй Б.Ганбат, Б.Анар нар удирдан явууллаа.
Дашрамд дурдахад МХБХ-ны техникийн хэлтсээс хаалгачийн дасгалжуулагч болох хүсэлтэй хаалгачдад зориулсан “Д” зэрэглэлийн сургалтыг 5-р сарын эхний долоо хоногт дахин зохион байгуулахаар ажиллаж байна.

Other Articles