МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж байна

Энэ жилийн хувьд анх удаа орон нутагт болж буй “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгуудаас бүрдсэн нийт 15 багш, дасгалжуулагч оролцож байгаа юм.
Сургалтыг МХБХ-ны Техникийн хэлтсийн заавар чиглэлийн дагуу АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг удирдан явуулж байна. Энэхүү сургалт нь Э.Ганзоригийн энэ онд удирдан явуулж буй гурав дахь “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт юм.
Өнгөрсөн жил “Үндэсний цом” тэмцээн болсон Хөвсгөл аймгийн ногоон талбайд оролцогчид практик хичээлээ хийх бөгөөд сургалт 28-ны баасан гарагт өндөрлөнө.
Хамтран зохион байгуулж буй Хөвсгөл аймгийн ХБХ, Хөвсгөл аймгийн Боловсрол Соёлын газарт талархал илэрхийлэхийн ялдамд нийт оролцогчиддоо амжилт хүсье.

Other Articles