МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ СОНГУУЛИЙН ХОРООНООС 2023 ОНЫ “ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ”-Д НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ ТОГТООЛОО

МХБХ-ны 2023 оны Ээлжит Сонгуульд нэр дэвшигчдийн материалыг 2023/05/22-ноос 2023/05/26-ны өдрийг дуустал хуанлийн 5 хоногийн хугацаанд хүлээн авна.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материалтай танилцана уу.

 

Ээлжит Сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. 18-аас дээш насны, Монгол Улсад байнга оршин суудаг иргэн байх,
  2. Гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх,
  3. Хөлбөмбөгийн спортын үйл ажиллагаанд 4-өөс доошгүй жил идэвхтэй оролцсон, оролцоотой байх,
  4. Шударга байдлын амлалтыг бөглөж хангасан байх.

 

Ээлжит Сонгуульд нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалууд: 

  1. Нэр дэвшигчийн мэдэгдэл
  2. Шударга байдлын амлалт
  3. Сонгуульд нэр дэвшүүлэх тухай гишүүн байгууллагын албан бичиг1
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Цээж зураг 2 хувь

__________________________________________________________

1МХБХ-ны Дүрмийн 38 дугаар зүйлийн 38.2 – т зааснаар:

а. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Зөвлөлийн гишүүд, эмэгтэй гишүүнд нэр дэвшигчийг 5-аас доошгүй гишүүн байгууллага нэр дэвшүүлнэ.

б. Орон нутгийн төлөөлөлд нэр дэвшигчийг 3-аас багагүй гишүүн байгууллага нэр дэвшүүлнэ. 

в. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд нэр дэвшигч нь өөрийн дүрэм, журамд заасны дагуу нэр дэвшинэ. 

МХБХ-ны Сонгуулийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар:

“….Нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг Сонгуулийн хорооны шийдвэрээр тогтооно.”

  1. Сонгуулийн хорооны тогтоол: https://the-mff.mn/?mdocs-file=21216
  2. Нэр дэвшигчийн мэдэгдэл: https://the-mff.mn/?mdocs-file=21218
  3. Шударга байдлын амлалт: https://the-mff.mn/?mdocs-file=21221

Other Articles