МХБХ-НЫ ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН ФУТЗАЛЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Хөл бөмбөгийн Холбооны зэрэглэлтэй шүүгчдийн футзалын сургалт Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвд гурав дахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Сургалтад МХБХ-ны зэрэглэлтэй 29 шүүгч оролцож футзалын дүрмийн чухал чухал сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэж, групп анализ хийж, дүрмийн шалгалт өгч, мэдлэг чадвараасаа бусадтайгаа хуваалцаж байгаа юм.
МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс хэд хэдэн шинэлэг зүйлсийг сэдэж энэхүү сургалтын хөтөлбөрт хамруулсаны нэг нь О.Жаргалсайханы “Хандлагын талаарх” илтгэл байлаа. О.Жаргалсайхан энэхүү илтгэлээрээ хандлага гэж юу болох, хандлагаар уг өөрчилж бас өөрчилж болохгүй, хэрхэн хандлагаа өөрчлөх зэрэг сонирхолтой зүйлсийг танилцууллаа.
Мөн МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга Л.Цолмонбаяр тэмцээн уралдааны статистик болон ирэх жилийн тэмцээний календарь, МХБХ-ны хуулийн мэргэжилтэн Э.Хүслэнзаяа МХБХ-ны шударга байдлын журам, тэрхүү заалтын талаарх шүүгчтэй холбоотой ойлголтууд зэрэг хэрэгцээт мэдээллийг хуваалцав.
Сургалтын гурав дахь өдөр МХБХ-ны шүүгчдийн хэлтсийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан МХБХ-ны Техникийн захирал асан Ш.Жаргалсайхан, өмнө нь холбоонд шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгчдийн хамт бэлтгэлийн баазад хүндэт зочноор хүрэлцэн ирж сургалтын үйл явцтай танилцахын зэрэгцээ өнгөрсөн одоод шүүгчээр ажиллаж байгаа бүх шүүгчидтэй чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүллээ.

Other Articles