МХБХ-НЫ ТАМИРЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн МХБХ-ны тэмцээн уралдаанууд тодорхойгүй хугацаагаар зогссон. Үүнтэй холбоотойгоор тамирчдын шилжилт хөдөлгөөний цонх хэзээ нээгдэж, хэзээ хаагдах талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
МХБХ-ны шилжилт хөдөлгөөний цонх одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 12-р сарын 08-аас 2020 оны 03-р сарын 01-ний 17:00 цагт хаагдана.
Одоо мөрдөгдөж байгаа журамд дараах зүйлс багтана: Үүнд
МХБХ-ны ТЗБЖ-ын 5-р бүлэг.
Бүртгэл ба шилжилт хөдөлгөөн
5.1 Тоглогчдын бүртгэлийг МХБХ-ны “Тоглогчийн статус ба шилжилт хөдөлгөөний журам”-аар зохицуулна.
5.2 Тоглогч нь 16 нас хүрээд хөл бөмбөг ба футзалын аль нэг төрлийг сонгоно.
5.3 Тоглогч нь сонгосон төрлөө дараагийн улирал эхэлтэл өөрчлөхгүй.
5.4 Тоглогч нь улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонхоор зөвхөн сонгосон төрөлдөө шилжинэ, хөл бөмбөгөөс-хөл бөмбөг, футзалаас-футзал.
5.5 Тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхны хугацаа:
5.5.1 Шилжилт хөдөлгөөний цонх жил бүрийн 12 сарын 08-наас дараа жилийн 03 сарын 01-ны хооронд үргэлжилнэ. Цонх нь тус өдрийн 1700 цагт хаагдана.
5.2.2 Улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонх нь жил бүрийн 06 сарын 22-ноос 07 сарын 05-ны хооронд үргэлжилнэ. Цонх нь тус өдрийн 1700 цагт хаагдана.
5.2.4 Тоглогч нь цонхоор 1 удаа шилжинэ.
5.2.5 Шилжилт хөдөлгөөний цонхоор зөвхөн 16-гаас дээш насны тоглогчид шилжинэ. 16-гаас доош насны тоглогчид цонхонд хамаагүй, тухайн тэмцээний зааврын дагуу шилжиж болно.
5.7 “Тоглогчийн шилжилт хөдөлгөөний гэрчилгээ” нь зөвхөн 16 хүртэл насны тоглогчийн шилжилт хөдөлгөөнийг шилжүүлж байгаа нотолгоо. Клубын албан тоот хавсаргана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ТЗБЖ-аас авна уу: https://the-mff.mn/?mdocs-file=17911

Other Articles

МХБХ
МЭДЭГДЭЛ