МХБХ-ны футзалын зэрэглэлтэй шүүгчдийн цахим сургалт болж байна

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тэмцээн уралдаанууд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчид сургалтаа цахимаар зохион байгуулж байна.

Эдгээр өдрүүдэд футзалын зэрэглэлтэй шүүгчдийн сургалт явагдаж байгаа бөгөөд сургалтаас өмнө МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчид цахим уулзалт хийлээ. Уулзалтаар шүүгчдийн сэтгэл зүй, харилцааны ёс зүй, хувь хүний хөгжил, ирээдүйгээ төлөвлөлт зэрэг хөлбөмбөгийн дүрмийн номд тусгагдаагүй ч шүүгчийн амьдралд хэрэгцээтэй зүйлсийн талаар гурав хоног сургалт орсон юм.

Мөн МХБХ-ны шүүгчийн хэлтсийн ирэх найман жилд баримтлах урт хугацааны төлөвлөгөөг танилцуулав.

Дээрх уулзалтын дараа МХБХ-ны футзалын зэрэглэлтэй шүүгчдийн сургалт үргэлжилж байна. Уг сургалт нь 2021 оны анхны шүүгчийн сургалт. Зэрэглэлтэй шүүгчид 1-р сарын 25-29-ний хооронд ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад хамрагдана.

Мөн 1-р сарын 18-24-ний хооронд футзалын шүүгчийн анхан шатны сургалт байгаа тул шүүгч болох сонирхолтой та бүхэн амжиж бүртгүүлээрэй.