МХБХ-ны ФУТЗАЛЫН ЦОМ 2023 ТЭМЦЭЭН АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022 – 2023 оны Футзалын улирлын тэмцээний төлөвлөгөөний дагуу Футзалын Холбооны цомын тэмцээн анх удаа зохион байгуулагдах гэж байна.МХБХ-ны Футзалын Цом нь нийт 4 шатлалтайгаар зохион байгуулагдах бөгөөд, тус тэмцээнд Сонирхогчдын Цом тэмцээний шилдэг үзүүлэлт бүхий багууд болон Футзалын Дээд болон Нэгдүгээр Лигүүд шатлалтайгаар оролцоно.
МХБХ-ны Футзалын Цомын тэмцээнд :
СОНИРХОГЧДЫН ЦОМ-ын шилдэг үзүүлэлт бүхий 6 баг
НЭГДҮГЭЭР ЛИГ-ийн 8 баг
ДЭЭД ЛИГ-ийн 9 баг тус тус оролцох бүрэн эрх бүхий байна.
Эхний шатанд Сонирхогчдын Цом тэмцээний шилдэг багууд болон одоогоор Нэгдүгээр Лигт өрсөлдөж буй 8 багууд сугалаа сугалагдаж хоорондоо оноолт таарна.
Дараагийн шатнаас эхэлж Дээд Лигийн багуудтай сугалаа сугалагдаж эхэлнэ.
ЭХНИЙ ШАТНЫ СУГАЛАА 01/25
ХОЁРДУГААР ШАТНЫ СУГАЛАА 03/01
ЭХНИЙ ШАТНЫ ТОГЛОЛТУУД 01/30-ний ӨДРӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Other Articles