МХБХ-ны Хаалгачийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлийн сургалт

МХБХ-ны Техникийн хэлтсээс хаалгач нарт зориулсан МХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн сургалтыг 2023 оны 6-р сарын 5-10-ны хооронд МХБХ-ны сургалтын танхимд онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулана.
Сургалтын зорилго:
Уг сургалтын зорилго нь 6-9 насны хүүхдүүдийг хөгжүүлэх, дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршино.

Сургалтын мэдээлэл:
Сургалтын хугацаа: 6 өдөр бүтэн цагаар явагдана.
Сургалтын төлбөр: 100.000 төгрөг
Сургалтын бүртгэл: 2023 оны 05-р сарын 12-ны 15:00 хүртэл.

Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
• Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтын хугацаанд практик хичээлд бүрэн хамрагдах боломжтой байх.
• Хаалгачаар тоглодог байх.
• Суурь чадамжтай байх. (Жишээ нь: хүүхдүүд, тамирчидтай ажиллаж, бэлтгэл хийлгэж байсан, МХБХ-ны тэмцээнд хаалгачаар оролцон тоглож байсан гэх мэт)
• Нийт бүртгэлээс шалтгаалж шаардлагатай тохиолдолд сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно.
• Сонгогдсон оролцогчдод сургалтын эхлэх хугацаа, төлбөрийн мэдээллийг и-мэйл хаягаар нь мэдэгдэнэ.

Дараах линкээр орж бүртгүүлнэ үү!
https://forms.gle/DDUFTetDcJc46KNb6

Холбоо барих: 95508262

Other Articles