МХБХ-НЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БОЛОН СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын 20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад хүүхэд хамгаалал болон спортын сэтгэл зүйн сургалтыг хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд дасгалжуулагч, тоглогчдын ёс зүйн дүрмийг боловсруулсан. Энэхүү сургалтын үеэр баг тамирчид ёс зүйн дүрэмд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Мөн хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн багш спортын сэтгэл судлаач Б.Золзаяа Шигшээ багийн охидод сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг өгсөн сургалтыг зохион байгууллаа

Other Articles