МХБХ-НЫ ШҮҮГЧИД ФУТЗАЛЫН УЛИРАЛДАА БЭЛДЭЖ БАЙНА

Футзалын шинэ улирал хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч МХБХ-ны шүүгчид улирлын өмнөх бэлтгэлээ базааж, онлайн сургалтуудыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн футзалын анхан шатны шүүгчийн сургалт эдгээр өдрүүдэд онлайнаар үргэлжилж байгаа бол 11-р сарын 19-23-нд А ангилалтай шүүгчдийн онлайн сургалт болно.
Мөн 11-р сарын 25-29-ны хооронд МХБХ-ны В ангилалтай шүүгчдийн футзалын онлайн сургалтыг зохион байгуулна. Мэдээж нөхцөл байдал одоогийнхоос дээрдэж, заал талбайд бэлтгэл хийх зөвшөөрөл өгвөл шүүгчид даруй бэлтгэлдээ гарна гэдгийг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн мэргэжилтнүүд дурдлаа.

Other Articles