МХБХ-НЫ ШҮҮГЧИД “AFC REFEREEING STAR” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

МХБХ А зэрэглэлийн шүүгчид болон сургагч багш нартаа зориулан “AFC Refereeing Star” хөтөлбөрийн цахим сургалтыг хүлээн авлаа.
Уг сургалтаар одоо идэвхтэй шүүж буй шүүгчдэд гэхээсээ илүү ирээдүйд хянагч шүүгч, сургагч багш хийж, шинэ залуу шүүгчдийг бэлтгэж, шүүгчийн сургалт зохион байгуулахын тулд юуг анхаарах ёстой талаар сонирхолтой зүйлсийг харуулсан юм.
Сургалтыг АХБХ-ны шүүгчийн хэлтсийн мэргэжилтэн Самуэл Ёо, АХБХ болон Английн ХБХ-ны шүүгчийн сургагч багш Рэй Оливер нар зохион байгуулав.
Олон жил өндөр зэрэглэлийн шүүгчдийг бэлтгэсэн Рэй Оливер манай шүүгчидтэй туршлага солилцож, сургалт болон видео бичлэг дээр хэрхэн анализ хийх, сургалтын материал хэрхэн боловсруулах, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ гэх зэрэг үр өгөөжтэй сэдвүүдээр ярилцлаа.

Other Articles