МХБХ, UEFA-ГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “A”, “В”, “C” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Европын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж буй АХБХ-ны “А”,”В”,”С” зэрэглэлтэй дасгалжуулагч нарын мэдлэг сэргээх сургалт 05-р сарын 08-наас 05-р сарын 12 өдөр хүртэл МХБХ-ны сургалтын танхимд амжилттай явагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Мэдлэг сургалтын хаалтын ажиллагаанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар болон сургалтыг удирдан явуулсан Нидерланд улсын мэргэжилтэн, ОУХБХ (FIFA) болон ЕХБХ ( UEFA) -ны техникийн зөвлөх, сургагч багш Хестерин де Реус нар оролцлоо.
Хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид сургалтад амжилттай хамрагдсан дасгалжуулагч нарт амжилт хүсэн үг хэлж, батламж гардуулав.
Нийт мэдлэг сэргээх сургалтад амжилттай хамрагдсан дасгалжуулагч нартаа тэмцээн уралдаануудад нь амжилт хүсэн ерөөе.

Other Articles