НАЙМ ДАХЬ УДААГИЙН АЛТАН БӨМБӨГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

МХБХ-ноос жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг “Алтан Бөмбөг 2022” ёслолын ажиллагаа жил бүрийн 12-р сарын 12 гэх тус өдөр зохион байгуулагддаг хэдий ч Катар улсад ДАШТ анх удаагаа өвлийн сард явагдсан учир хойшилж тус өдөр 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Оны шилдгүүдээ шалгаруулахын өмнө бид бүрэн Урт хугацааны стратеги хөтөлбөрийн хүрээнд 8 жил 8 зорилтын хүрээнд 2022 оны тайлангаа онцлогтойгоор танилцууллаа.
Алтан Бөмбөг 2022 ёслолын ажиллагааг нээж АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үг хэлж ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин FIFA Legends Уэсли Браунд Монгол улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эздээ зарлаж Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн соёлыг Монголын Хөлбөмбөг сонирхогчдод түгээ дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсны үнэлж О.Дагвасүрэнд, Мөн Хөлбөмбөгийн спортыг олонд таниулах, сурталчлах үйлсэд хүн төрөлхтний их баяр наадам Катар-2022 ДАШТ-ийг эх орон даяар шууд дамжуулсан, тив дэлхий дотоодын лигийн тэмцээнүүдийг эх орон даяар шууд дамжуулсан “SPS” болон “СENTRAL” телевизийн хамт олонд гардуулсан юм.
Хөлбөмбөгийн спортыг Монгол улсад адил тэгш түгээн дэлгэрүүлэх их үйлсэд бодитой хувь нэмэр оруулж, Монгол Хөлбөмбөгийн Холбооны “Грассрүүтс”-ийн 15 үндсэн шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсэн Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн Холбоонд “Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс” шагналыг МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар гардууллаа.
Ийнхүү “Оны Шилдэг Гадаад Тоглогч”-оор Моби Дээд Лигийн мэргэн бууч “Хаан Хүнс-Эрчим” клубийн Мишима Юута, “Футзалын Оны Шилдэг дасгалжуулагч”-аар Футзалын Дээд Лигт 8 дараалан түрүүлсэн “Унаганууд” клубийн С.Эрдэнэ-Очир, “Эрэгтэй багийн Оны Шилдэг дасгалжуулагч”-аар 13 дахь удаагаа Дээд Лигт түрүүлсэн “Хаан Хүнс-Эрчим” клубийн Д.Батнасан, “Оны Шилдэг Гоол”-оор АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Шри Ланка улсын шигшээ багийн эсрэг тун чухал гоолыг оруулсан “Ховд” клубийн З.Лхагва нар тодорсон.
Оны шилдэг тоглогчдоор “Футзалын Тоглогч”-оор Футзалын Дээд Лигийн шилдэг тоглогч “Унаганууд” клубийн Э.Пүрэвдорж, “Эмэгтэй Тоглогч”-оор Эмэгтэйчүүдийн Лигийн мэргэн бууч ”Сторм” клубийн Н.Намуунаа, “Эрэгтэй Тоглогч”-оор Словкийн Лигийн 4-р байрт орсон Комарно клуб Үндэсний шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр тодорч Монгол улсад хүрэлцэн ирж амжаагүй бөгөөд цахимаар холбогдож сэтгэгдэлээ хуваалцсан юм.
Бэлгэдлийн 11 тоглогчдоор Э.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар/ О.Оюунбаатар /Улаанбаатар Сити/
О.Мөнх-Оргил /Дэрэн/ Э.Мөнх-Эрдэнэ /Төв Азарганууд-Төв Буганууд/ Т.Дөлгөөн /Дэрэн/ А.Нармандах /СП Фалконс/ Х.Цэнд-Аюуш /Төв Азарганууд-Төв Буганууд/ Б.Батмөнх /Дэрэн/
Б.Балжинням /Улаанбаатар/ Н.Наранболд /Ховд/ Г.Ганбаяр /Комарно ФК/ нар тус тус тодорлоо.
Ийнхүү оны шилдгүүддээ Алтан Бөмбөг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо талархал илэрхийлье.
2022 онд МХБХ-той хамтран ажилласан нийт хамрагч байгууллагууддаа баярлалаа.

Other Articles