“Нийтийн Хөлбөмбөг” төслийн нээлтийн өдөрлөг үргэлжилсээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Нийтийн Хөлбөмбөг” төслийн нээлтийн өдөрлөг үргэлжилсээр байна.
Тус өдөрлөгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 5 сарын 14-ий өдөр 10:00 цагаас эхлэх бөгөөд энэ өдөр ФИФА домогт тоглогч Виллиам Галлас хүрэлцэн ирж урлаг, спортын бүх оддын тоглолтод оролцохоос гадна олон сонирхолтой арга хэмжээ та бүхнийг хүлээж байна.
Дашрамд дуулгахад өдөрлөг 5 сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд яг одоо Сүхбаатарын талбайд Монголын Цахим Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах улсын аварга шалгаруулах MFF x Premier тэмцээн үргэлжилж байгаагаас гадна, албан байгууллагууд өөрсдийн танилцуулгаа хийж, хөлбөмбөгийн клуб, холбоодууд мөн танилцуулгаа тавьж байгааг дуулгахад таатай байна.

Other Articles