Нэгдүгээр лигийн шилдгүүд тодорлоо

Монголын Хөл бөмбөгийн Холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг “Үндэсний нэгдүгээр лиг”-ийн 2020 оны улирал 07-р сарын 02 – 10-р сарын 11-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Лигийн аварга багаар “Би Си Эйч Лионс” клуб тодорч ирэх улиралд үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхтэй болсон бол “Хоромхон” хоёрдугаар байр, “Ховд” гуравдугаар байрт тус тус орлоо. Хоёрдугаар байрын “Хоромхон”, дээд лигийн есдүгээр байрын “Улаанбаатарын Мазаалайнууд” багууд плэй оффын тоглолт хийхээс шалтгаалан ирэх улиралд аль дээд лигт тоглох нь тодорхой болно.

Шагналт байрын багуудаас гадна 10 багийн 286 тоглогч өрсөлдсөн лигийн шилдгүүд шагналаа гардан авлаа. Шилдэг довтлогчоор “Би Си Эйч Лионс” багийн Б.Мөнх-Эрдэнэ, шилдэг хагас хамгаалагчаар “Төв буганууд” багийн Б.Ариунболд, хамгаалагчаар Т.Өрнөхбаяр, хаалгачаар Б.Мөнхболд нар тус тус тодорлоо.

Харин лигийн тоглолтуудыг шударгаар шүүн явуулсан шилдэг талбайн шүүгчээр Э.Галбадрах, шилдэг туслах шүүгчээр Б.Логьшир нэрлэгдэв.

Other Articles