ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СУГАЛАА ЯВАГДЛАА

2024 онд Парис хотноо явагдах Зуны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа өнөөдөр явагдлаа.
🇲🇳Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2-р сагснаас сугалагдаж “D” хэсэгт 🇹🇭Тайланд, 🇸🇬Сингапур, 🇱🇰Шри Ланка улсуудын шигшээ багуудтай учраа таарлаа.
Тус эхний шатны тоглолтууд 2023 оны 04-р сарын 03-наас 11-ны өдрүүдэд явагдах юм.
Нийт 7 хэсгээс 1-р байрт бичигдсэн шигшээ багууд Азийн бүсийн 2-р шатад шалгарах юм.

Other Articles