ОРОН НУТГААС ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИД 21 АЙМГИЙН АШТ ДЭЭР АЖИЛЛАНА

МХБХ-ны шүүгчийн хэлтсээс бүртгэлтэй шүүгчдийнхээ тоог нэмэгдүүлж, МХБХ-ны мэргэшсэн боловсон хүчин болох шүүгчдийг улс даяар сургах бодлогынхоо хүрээнд орон нутгийн залууст анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэ сарын 27-30-ны хооронд анхан шатны шүүгчийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Мөн өнгөрөгч оны 12-р сард Дархан-Уул аймагт шүүгчийн сургалтыг зохион байгуулсан юм.

Ирэх 3-р сард зохиогдох 21 аймгийн аварга шалгаруулах “Футзалын үндэсний цом”-д шүүгчээр ажиллах боломжтой.

Тэгэхийн тулд аймаг бүр нэг шүүгчийг тэмцээн зохиогдох газарт аваачиж сургалтад суулгах бөгөөд ур чадвараараа ялгарсан чадварлаг шүүгч өөрийн аймгийнхаас бусад хэсгийн тоглолтууд дээр томилогдон шүүнэ.

Хөл бөмбөгийн салашгүй нэгэн хэсэг болсон шүүгчийн ажлыг шимтэн хийх залуусаа дэмжиж, 21 аймгийн АШТ-нд оролцохгүй байсан ч аймгаасаа шүүгчдийг томилон ажиллуулахыг уриалж байна.

Other Articles

Гишүүн байгууллагаМХБХ
Дасгалжуулагчийн хөгжилМХБХ