ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино “Атлетик 220” клубт мэндчилгээ дэвшүүлжээ

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд анх удаа аварга болсон “Атлетик 220” клубт ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараар дамжуулан талархалын захидал ирүүллээ.
Энэхүү захидал “Атлетик 220” клубийн эзэн Б.Билгүүний төрсөн өдөртэй давхцсан талархалыг захидалыг багийн менежер Б.Эрдэнэбат болон ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай нар гардан авлаа.
Үзэгчиддээ дахин сануулахад “Атлетик 220” клуб лигийн зургаа дугаар тойргоос хойш 12 тоглолт хожигдолгүй 10 хожиж, хоёр тэнцсэн юм. Цар тахлын улмаас нэг ч гадаад тоглогчгүй манай лиг эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж, “Атлетик 220”-ийн залуус сүүлийн тойрогт аваргын цомоо өргөх эрхээ авсан билээ.

Other Articles