ОУХБХ-НЫ ХҮҮХДИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран АХБХ-ны “A, B, C,” зэрэглэлтэй нийт 18 дасгалжуулагч дунд тус сургалтыг зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөлөө.
Тус сургалтыг дотоодын сургагч багш нар болох АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар хамтран нийт 5 өдрийн турш сургалтыг онол практик хосолсон хэлбэрээ явагдаж буй нь сургалтын онцлох зүйл нь байсан юм.
Мөн сургалтыг зохион байгуулж хянахаар хүрэлцэн ирсэн ОУХБХ-ны сургагч багш Савио Мидейра сургалтын хаалтын өдөр нийт оролцсон дасгалжуулагч нарт амжилт хүсч мөн цаашдын дасгалжуулагчийн боловсролд нь өндөр амжилтыг хүслээ.
Ингээд тус сургалтад оролцсон нийт дасгалжуулагч нартаа тун удахгүй эхлэх МХБХ-ны 2022-2023 оны улиралд амжилт хүсье.

Other Articles