ОУХБХ-НЫ ХҮҮХДИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран АХБХ-ны “A, B, C,” зэрэглэлтэй нийт 18 дасгалжуулагч дунд тус сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын онцлог нь дотоодын сургагч багш нар болох АХБХ-ны “А” зэрэглэлтэй Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар хамтран удирдаж байгаа юм.
Өсвөр насны хөлбөмбөг, тэр дундаа “Алтан үе” гэж нэрлэдэг 10-12 насны хүүхдүүдэд ямар арга барилаар хөлбөмбөгийн техникийг зааж сургах талаар хичээлүүдийг онол, практик хосолсон байдлаар зааж буй бөгөөд тэднийг удирдан чиглүүлэхээр ОУХБХ-ны сургагч багш Савио Мидейра хүрэлцэн ирээд байгаа билээ.
Тус сургалт нь 2022 оны 8 сарын 15-ны өдөр эхэлж 5 хоногийн хугацаанд явагдаж 8 сарын 19-ны өдөр хаалтаа хийх юм.

Other Articles