ОУХБХ-НЫ “QUALITY PRO” СТАНДАРТЫН ТАЛБАЙН БАТЛАМЖАА АВЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрсөн 8-р сард хөлбөмбөгийн талбайгаа шинэчилсэн билээ.
МХБХ-ны шинэ талбай нь Нидерланд улсын Edel Hybridblade буюу үйсэн дүүргэлттэй Edel Grass B.V зүлэг юм.
Тус талбайг хэмжилтийг “Labosports” буюу Олон Улсын байгууллага шалгаж баталгаажуулсныг ОУХБХ-нд баталгаажуулсан бөгөөд “Эйч Би Эйс” ХХК талбайг бүтээн байгуулсныг дуулгахад таатай байна.
Энэхүү талбайд анхны Олон улсын тэмцээнд АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны тоглолтууд 9-р сард явагдаж АХБХ-ноос амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн билээ.
Мөн энэ хүрээнд талбайн хаалга, тор, булангийн туг, зүлэг арчилгааны болон цас хамагч мини-тракторын хамтаар “Эйч Би Эйс” компани МХБХ-нд хүлээлгэн өгөөд байгаа юм.

Other Articles