Португалийн цахим сайт Б.МӨНХ-ЭРДЭНИЙГ КРИСТИАНО РОНАЛДО-той зүйрлэлээ

Үндэсний 1-р лигийн хүрээнд явагдсан Би Си Эйч Лионс болон Хоромхон багуудын тоглолтын үеэр тохиосон нэгэн гайхалтай гоолыг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан билээ. Арслангууд өрсөлдөгчөө 4:0-ийн харьцаатай буулган авахад Б.Мөнх-Эрдэнэ дубль хийсэн бөгөөд тэрбээр хоёр гоолынхоо нэгийг унаж татан хаалганд шигтгэсэн юм.
Португалийн цахим хуудаст бичсэнээр:
” Монголоос бидэнд Кристиано Роналдогийн гоолтой̆ дүйцэх унаж татсан гоолыг илгээлээ. Би-Си-Эйч Лионс багийн энэ гоол дэлхийд юм дуулгахаар харагдаж байна. Португалид Монголын хөл бөмбөгийн талаар бараг мэдэхгүй ч энэ гоол цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй гэдгийг харууллаа” гэжээ.

Other Articles