ПУШКАШ АКАДЕМИЙН ХӨЛ БӨМБӨГЧИД ЭХ ОРОНДОО ИРНЭ

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэг жилийн турш дэлхийн шилдэг академид Хараацай клубийн тамирчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг суралцуулж, тэд ч энэ жилийн 6-р сард амжилттай сураад төгссөн.
4-р ээлжийн тус хоёр хөл бөмбөгчин цар тахлын улмаас 6-р сараас хойш эх орондоо ирж чадахгүй байсан ч энэ сарын тусгай үүргийн онгоцонд багтан ирж байна.

Other Articles