СПОРТЫН ЧИГЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм.
Тус уулзалтад МУБИС-БТС-ийн захирал Г.Энхсайхан, Мон-Алтиус БТС-н зөвлөх доктор С.Жамц, ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг нар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд МХБХ-ны 8 жил 8 зорилгын хүрээнд чадварлаг боловсон хүчин бий болгох зорилтын хүрээнд дасгалжуулагч, тэмцээн зохион байгуулагч, шүүгч, хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэх зорилготой юм.
МХБХ цаашид Биеийн тамирын их дээд сургуулиудтай хамтын үйл ажиллагаагаа улам тэлэх хамтран үйл ажиллагаанууд зохион байгуулах тал дээр хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Other Articles