СПОРТ МЕНЕЖМЕНТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР “ЖАСҮР ИНСТИТУТ”-Д ЦАХИМААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Спортын салбарт эргэлт буцалтгүйгээр орсон, орохоор шийдэж байгаа хэн бүхэнд ур чадвар, арга барил туршлагаа дээшлүүлж мэргэжлийн дипломтой болох боломж бүрдлээ.
Хэрвээ та спорт менежментээр суралцахаар сонирхож байгаа бол спорт арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, маркетингийн үйл ажиллагаа гэх мэт спорт менежментийн талаарх мэдлэг цуглуулж, дэлхий спортын соёлтой танилцах боломжтой.
Харин арга хэмжээ зохион байгуулах менежментийн чиглэлийг сонирхож байгаа том жижиг ялгаагүй дэлхийн аль ч улсад хэрэгжүүлж болох өвөрмөц арга барилуудад хамгийн өндөр түвшинд суралцах юм.
Сонирхсон чиглэлээрээ CV-ээ бөглөж явуулах боломж бүх хүний өмнө нээлттэй. 2021 оны 9-р сарын 26-аас 2022 оны 3-р сарын 31-ийг хүртэл үргэлжлэх уг цахим сургалтад тэнцсэн нэг хүний төлбөрийг МХБХ-оос хариуцна гэдгийг дуулгахад таатай байна.
Та бүхэн өөрийн CV ээ 7-р сарын 27-ны дотор Azzaya.o@the-mff.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Other Articles

Атлетик 220МХБХСупер цомТэмцээнУлаанбаатар