СТОРМ КЛУБ ФУТЗАЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

МХБХ-ны Футзалын Эмэгтэйчүүдийн Лигт 9 клуб тун өрсөлдөөнтэй явагдсан тэмцээн амжилттай Футзалын Ордонд өндөрлөлөө.
Тус хаалтын ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Г.Энхцэцэг болон МХБХ-ны Эмэгтэйчүдийн зөвлөлийн дарга С.Пүрэвсүх нар оролцож шилдгүүдэд шагнал гардуулав.
Ийнхүү тус тэмцээний шилдгүүдийг шалгаруулахад Шилдэг шүүгчээр МХБХ-ны А ангиллын шүүгч Г.Нарангэрэл тодорч өөрийн ур чадвараараа бусдаасаа манлайлсан шилдгүүдээр хаалгачаар Сторм клубийн Б.Мөнхзул, тоглогчоор Сторм клубийн Э.Энхмаргад, Мэргэн буучаар 22 гоол оруулсан Төв Буганууд клубийн Ө.Ундрах нар тодорсон юм.
Нийт 8 тойрог өрсөлдсөн Футзалын Эмэгтэйчүүдийн Лигийн хүрэл медалийг Э.Шинэбаяр дасгалжуулагчтай Хараацай клуб, мөнгөн медалийг В.Мөнхжаргал дасгалжуулагчтай Төв Буганууд клуб хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр Б.Анар дасгалжуулагчтай Сторм клуб түрүүлж анх удагаа Футзалын Эмэгтэйчүүдийн Лигийн аварга боллоо.
Нийт тэмцээнд оролцсон клуб тамирчид баг дасгалжуулагч нарт амжилт хүсье.
Мөн тун удахгүй АХБХ-ны 17,20 хүртэлх насны Азийн Цом, 2024 оны Олимпын эрхийн төлөө өрсөлдөх Эмэгтэйчүүдийн шигшээ багтаа амжилт хүсье.

Other Articles